АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

НЯГТЛАН БОДОГЧ /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн  Нягтлан бодогч /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Санхүү болон татварын программын талаар мэдлэгтэй байх
2. Гадаад хэлний боловсрол эзэмшсэн байх
3. Зохион байгуулах, хүнтэй харьцах, ажиллах ур чадвар эзэмшсэн байх
4. Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй байх,
2. Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
3. Голч дүн 3.6-аас доошгүй байх,
4. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мэдлэгтэй байх, 
5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх, 
6. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх,
7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх, 
8. Илтгэх ур чадвартай байх,
9. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх, 
10. Англи болон бусад хэлний мэдлэгтэй байх,
11. Төрийн болон албаны нууц хадгалах, 
12. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах,
13. Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй;
14. Шаардлагатай нөхцөлд графикт хугацааг сунгах болон илүү цагаар ажиллах боломжтой байх,
15. Монгол улсын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Мандах их сургуулийг тус мэргэжлээр төгссөн байх,
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /307/