АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МАРКЕТИНГИЙН АХЛАХ ШИНЖЭЭЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн Маркетингийн албаны Маркетингийн ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Олон улсын болон 3дагч зах зээл, БНХАУ-ын нүүрсний зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлан мэдээллээр гүйцэтгэх удирдлага, холбогдох нэгжийг хангах;
  • Экспортыг нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргэх, үйлдвэрлэгдсэн ЭТТ брэнд бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нэвтрүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр борлуулалтын сувгийг тодорхойлох, боломжийг судлах;
  • Судалгаа шинжилгээнд үндэслэсэн маркетингийн төлөвлөгөө, борлуулалтын стратеги, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Олон улсын мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй таваар, түүхийн эдийн зах зээлийн тойм мэдээ болон компанийн худалдан авсан тайлан мэдээг тухай бүр орчуулж, удирдлагуудад танилцуулах;
  • Дэлхийн болон БНХАУ-ын нүүрсний зах зээлийн мэдээлэл, зах зээлийн хөдөлгөөн, чиг хандлагыг судлах,
  • Олон улсын болон дотоодын өрсөлдөгч компаниудын судалгааг хийх,
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш  зэрэгтэй байх;
  • Олон улсад болон гадаад худалдаа, борлуулалт маркетинг, эдийн засгийн чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Түүхий эд, таваарын зах зээлтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн ажлын туршлагатай байх;
  • Хятад болон Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (HSK 5-с дээш, IELTS 7-c дээш, TOEFL 90-с дээш оноотой бол давуу тал); 
  • Мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх; 
  • MS office хэрэглээний програм, тухайлбал MS Power point болон бусад программууд дээр инфографик, танилцуулгыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чадвар; 
  • Албан бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, найруулах чадвар;
  • Багаар болон бие даан ажиллах чадвар;
  • Ачаалал даах болон идэвх санаачилгатай байх чадвар;
  • Ажил төлөвлөх, судлах, гүйцэтгэх, тайлагнах чадвар;
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 12-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/