АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ПРОГРАММИСТ ДАХИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мэдээлэл технологи инновацийн хэлтсийн Программ хангамжийн албаны программистын ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Программ хангамж, мэдээллийн сангуудын найдвартай ажиллагаа, шинэчлэл, удирдлага, нөөцлөх, аюулгүй байдлыг ханган ажиллах, тулгарч буй асуудлуудын анализ судалгаа хийх шийдлийг гаргах, 
  • Программ хангамж, өгөгдлийн сангийн үйл ажиллагаа нь түүний бизнес болон бусад шаардлагатай хэрхэн нийцэж байгаа талаар хяналт тавин ажиллах, зөвлөмж санал гаргах, хэлтсийн ажилтнуудын оролцоотойгоор сайжруулалтуудыг хийх,
  • Компанийн хэмжээнд ажиллаж байгаа программ хангамжууд дээр хөгжүүлэлт сайжруулалт хийх,
  • Хариуцсан мэдээллийн системийн хүрээнд шаардлагатай тайлан, төлөвлөгөөг боловсруулах, 
  • Захиалгын хуудас, техникийн тодорхойлолт, гэрээний төсөл, гэрээ дүгнэсэн акт үйлдэх, хэлтсийн албан бичиг төлөвлөх.
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Программист мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Программ хангамж өгөгдлийн сангийн болон мэдээллийн технологийн инженерийн мэдлэгтэй  байх
  • Тухайн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Программчлалын PHP, python, javascript, mysql, mssql, mongodb, html5, css зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн байх
  • Оффис 365-ийн админ хийх
  • Бизнес мэйлийн админ хийх
  • Өгөгдлийн сан удирдах 
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
  • Худалдан авалтын захиалгын хуудас, гэрээ, гэрээ дүгнэсэн акт боловсруулах
  • Багаар ажиллах ур чадвартай,
  • Асуудлыг шийдвэрлэх,  дүгнэлт хийх
  • Ажлын хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай байх шаардлагуудыг хангасан байна
 
Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 12-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн албанд ирүүлнэ үү. /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/