АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэст Санхүүгийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай нэгж, газрын ажилтнуудтай хамтран ажиллаж дүгнэлт гаргаж удирдлагад тайлагнах,
  • Компанийн санхүүгийн тайлан, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөвт дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, санал боловсруулах,
  • Санхүүгийн харьцаануудаар эрсдэлийн тоон шинжилгээ хийж, дүгнэлт гаргах,
  • Компанийн санхүү, төслүүдийн санхүүжилтэд сар бүр эрсдэлийн үнэлгээ хийж удирдлагад танилцуулах, 
  • Хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, туршлага сайн жишээ ололтуудын талаар шинэ санал санаачилга гаргаж удирдлагад танилцуулах, ажил хэрэг болгох,
  • Нэгжийн удирдлагад танилцуулагдаж үнэн зөв хянагдсан, зөвшөөрөгдсөн мэдээ материал, ажил асуудлуудыг бусдад танилцуулах, түгээх болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлох,
  • Хэлтсийн зүгээс танилцуулах сургалт, мэдээллийг шаардлагын түвшинд олон янзаар бэлтгэх, 
  • Хэлтсийн хэмжээнд ашиглагдах мэдээллийн сан баазыг бүрдүүлэх, мөн шаардлагатай маягт загваруудыг бэлтгэх, 
  • Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах,
  • Компаниас зохион байгуулсан олон нийтийн ажилд оролцох,
  • Удирдлагаас өгөгдсөн чиг үүргийн дагуу үүрэг даалгаврын биелэлтийг хангах, хэрэгжилтийг тайлагнах,
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Санхүүч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Санхүүгийн шинжилгээ, санхүүгийн эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн,
  • Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн 1 болон түүнээс дээш зэрэгтэй байх (CFA level 1 болон түүнээс дээш),
  • Санхүүгийн шинжээчээр 3-аас доошгүй жил ажилласан байх,
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах,тооцоолон бодох чадвартай байх,
  • Санхүүгийн тайлан, баланс, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийж, эрсдэл тооцох чадвартай байх,
  • Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /Англи хэл давуу тал болно/,
  • Албан хэрэг хөтлөлтийн чадвартай байх,
  • Багаар хамтран ажиллах, ажлын өндөр зохион байгуулалттай,
  • Олон нийтэд асуудлаа танилцуулах,
  • Асуудлыг бүтээлчээр  оновчтой шийдвэрлэх, хурдтай, хянуур ажиллах чадвартай байх,
  • Хичээл зүтгэлтэй байх  /Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд ур чадвараа хөгжүүлэх эрмэлзэлтэй/,
  • Хандлага /Компанийн үйл ажиллагаа, хамт олноо дэмжсэн эерэг хандлагатай байх/,
  • Шинийг санаачлах чадвар /Өөрийгөө байнга хөгжүүлж, шинийг санаачилдаг байх/,
  • Ёс зүй /Ёс зүйг эрхэмлэж, хамт олны уур амьсгалыг эерэг байлгахыг эрхэмлэдэг/,
  • Нууц хадгалах, шударга, зарчимч байх,
  • Төлөвлөх болон зохион байгуулах чадвартай байх,
  • Удирдах, удирдуулах ёс зарчмыг мэддэг байх, 
  • Эерэг зөв хандлагыг ажлын байранд түгээдэг байх, 
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 20-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/