АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭСТ МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
 
А. Ажлын байрны үндсэн үүрэг:
Компанийн урт хугацаат стратеги төлөвлөгөө болон “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоолол, эрсдэл, өгөөжийг хөрөнгө оруулалт тус бүрээр тооцон гаргах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээний санал боловсруулж удирдлагыг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хөрөнгө оруулалтын чиглэлээр холбогдох судалгаа тооцоог хийх.
 
  1. “А6-20” бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
  2. Төсөл хөтөлбөр тус бүрийн хөрөнгө оруулалтын өгөөж, ашгийн норм, IRR, NPV, өнөөгийн үнэ цэнэ, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа зэрэг тооцооллуудыг боловсруулж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх тооцоо судалгааг хийх;
  3. Компанийн хөрөнгө оруулалтын хэмжээнд тулгарч болзошгүй санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлээс сэргийлэх арга хэрэгслүүдийг харьцуулан судалж, эрсдэлээс хамгаалах арга хэмжээний санал боловсруулах
  4. Шаардлагатай хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрийг судлах;
  5. Холбогдох яам, агентлаг, хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны компани болон бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбогдох, мэдээллээр хангах, хамтын ажиллагааг хангаж ажиллах;
 
Б. Ажлын байранд тавигдах шаардлага:
  1. Санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх;
  2. Санхүү, эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэгтэй эсхүл CFA I шалгалтад тэнцсэн бол давуу тал болно;
  3. Хөрөнгө оруулалтын өгөөж, ашгийн норм, IRR, NPV, өнөөгийн үнэ цэнэ, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, үнэ цэнийн бууралт зэрэг тооцооллуудыг боловсруулж чаддаг байх;
  4. Санхүүгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай байх;
  5. Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт, журам боловсруулах чадвартай байх;
  6. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх. Албан бичиг англи хэлээр боловсруулах чадвартай байх;
  7. Компьютерын хэрэглээний программ хангамж эзэмшсэн байх;
  8. Төсөв төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах, тайлагнах чадвартай байх
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 19-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/