АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Үүнд:
  • Компанийн болон нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;
  • Нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах;
  • Хурал, семинар, зөвлөгөөний тэмдэглэл хөтлөх;
  • Дотоод хяналт хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;
  • Илэрсэн зөрчил, үл тохирлын шалтгаан нөхцөлийг  тодруулан арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээний төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг хянаж ажиллах 
  • Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг  тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах;
  • Компанийн үйл ажиллагаа, тушаал шийдвэр болон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
  • Удирдлагын хариуцуулж өгсөн чиглэлийн дагуу дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах 
  • Хяналт шалгалт хийх удирдамж төлөвлөгөө батлуулах, хэрэгжүүлэх 
  • Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах 
 
Ажлын байранд тавигдах шаардлага: 
  • Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/
  • Мэргэжил: Нягтлан бодогч, Эдийн засагч, Бизнесийн удирдлага, Эрхзүйч
  • Мэргэшил: ЗГ-ын худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх
  • Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Ур чадвар:  Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх, ажлын хариуцлага хүлээх, харилцааны өндөр соёлтой, идэвх санаачилгатай байх
  • Компьютерын хэрэглээний программ: Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, /SPSS, MS Project эзэмшсэн бол давуу тал болно./ 
  • Гадаад хэл: Англи хэлний сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх /Хятад хэлтэй бол давуу тал болно/,
  • Тусгай шаардлага: 
  • Нууц хадгалах
  • Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Илүү цагаар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
 
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 10  дугаар сарын 20-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/
 
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
 
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/