АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

АРХИВЫН МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргааны хэлтсийн  Архивын мэргэжилтэн /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, хадгалалтын  үйл ажиллагаа, данс, бүртгэл шинэчлэх ажлыг  хариуцах.

2. Данс, бүртгэлийн тулгалт хийж, сэргээн засварлах, хадгаламжийн нэгжийг үдэх ажлыг хариуцах.

3. Хадгаламжийн нэгжийн тооллогыг хариуцах.

4. Архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэлтийн талаар байнга арга зүйн зөвлөгөө өгөх.

5. Нөхөн бүрдүүлэлтээр ирсэн баримтыг бүртгэх, дугаарлах, байршуулах, данс, бүртгэлийг тулгалт хийж шинэчлэх.

6. Байнга, түр, 70 жил хадгалах, геологийн баримт, устгах хэргийн баримт бичгийг данс бүртгэлтэй нь тулгах, нягтлан шалгалт хийх мэдээлэл лавлагаанд ашиглагдаж муудаж гэмтсэн хадгаламжийн нэгжийг сэргээн засварлах, үдэж хавтаслах.

7. Хадгаламжийн нэгжийн тооллогыг жил бүр компанийн архивын бүх хадгаламжийн нэгжид тооллого хийж байх.

8. Салбарын архивын баримтын нөхөн бүрдүүлэлтийн ирсэн хадгаламжийн нэгжийн бүрдлийг нэгж бүрчлэн шалган, бүртгэл хөтлөн авах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Архивч, номын сан, мэдээлэл судлалын мэргэжилтэй, Мэргэшсэн архивч байх,

2. Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

3. Голч дүн 3.6-аас доошгүй байх,

4. Архив, албан хэргийн чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан байх,

5. Баримт бичиг боловсруулах, дүгнэлт хийх чадвартай,

6. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,

7. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 

8. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх, 

9. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх, 

10. Төрийн болон албаны нууц хадгалах, 

11. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2021 оны 12  дүгээр сарын 03-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/