ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021-12-01

Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс экспортын машинд хучлага хийх байгууламжийн их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202108521

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Нүүрс экспортын машинд хучлага хийх байгууламжийн их засварын ажил-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар нэвтэрч 50,000 төгрөгөөр худалдан авч болно. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 100%-иас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-иас багагүй байх

Барилгын ажил гүйцэтгэх: БА-3.1, БА-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх

Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээ, гэргээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх

Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 5,221,180 /таван сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун ная / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 9.00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар нэвтэрч цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 9.10 цагт нээнэ. 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй 

Дотоодын давуу эрх тооцно.

www.tender.gov.mn хаягаар нэвтэрч тодруулгыг илгээнэ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,

Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс

Утас: 75055555 дотуур утас-508