АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны 11 сарын 26-наас 12 сарын 03-ны өдрүүдэд Архивын мэргэжилтэн /түр/ орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 215 иргэн анкет ирүүлсэн.

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгон шалгаруулалтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр компанийн төв оффисын байранд зохион байгууллаа.