АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГЫН ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-нд Барилгын интерьер дизайнер ажлын байранд ажилтан /1/ шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

1. Архитектурын шийдэл (барилгын үндсэн дизайн)

2. Интерьер дизайн (дотоод орон зайн шийдэл)

3. Экстерьер дизайн (гадна фасад)

4. Ландшафт дизайн (зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж)

Ажлын байранд тавигдах шаардлага:

⦁ Интерьер, дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

⦁ 3D max, Autocad, Corel or illustrator программууд дээр ажиллах чадвартай байх,

⦁ Барилгын стандарт, норм дүрэм, холбогдох хууль журмын талаар мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах чадвартай байх,

⦁ Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх,

⦁ Мэргэжлээрээ 3-с доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх,

⦁ Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх,

⦁ Ажлын хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх,

⦁ Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх,

⦁ Өөрийн хийсэн бүтээлүүдийг CV-д хавсаргах,

⦁ Анкетын шалгуурт тэнцсэн тохиолдолд тусгайлсан ур чадварын шалгалт авна.

Сонирхож буй хүмүүс анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 01  дүгээр сарын 14-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8,

Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /310/