АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-нд Барилгын засал чимэглэлчин ажлын байранд ажилтан /орон тоо-9/ шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Барилгын засал чимэглэлчин нь бүх төрлийн барилга, байгууламжийн гадна, дотор засал чимэглэлийн ажлыг зураг төсөл, технологийн дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: 

 

• Барилгын гадна болон дотор хана, таазыг нэг болон түүнээс олон үеэр шавардан эцсийн өнгөлсөн гадаргууг бэлэн болгох,

• Амлагаа шавардлага хийх (багана, дам нуруу, хаалга цонхны амлагаа),

• Төрөл бүрийн дизайнтай чулуутай болон хуурай шавардлага хийх,

• Гоёлын шавардлага хийх, шавардлагын зуурмаг бэлтгэх,

• Чимэглэлийн хуурай хавтангуудыг хэмжих, тэмдэглэх, угсрах болон чимэглэлийн хуурай шавардлагын хүрээг цутган, зүсэж бэлтгэх, 

• Барилгын гадна хананд хамгаалалтын болон чимэглэлийн өнгөлгөөг цемент, гипс, бусад төстэй материалаар хийх, 

• Асбестцементэн (шөрмөсөн) шавардлагын хавтангуудыг хийх, угсрах, 

• Хана таазанд замаск хийх, хана таазанд тосон будаг хийх,

• Эмульс болон тусгай зориулалтын будгаар хана тааз будах, хана цааслах, хана торгоор өнгөлөх, хананд плита наах 

• Хулдаасан шал наах, плитагаар шал хийх 

• Хүчилд тэсвэртэй плитагаар шал хийх, хана өнгөлөх,

• Паркетан шал шахах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллах боломжтой байх,

2. Барилгын заслын III ба түүнээс дээш зэрэгтэй байх,

3. Мэргэжлээрээ 5-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан байх,

4. Барилгын стандарт, норм дүрэм, холбогдох хууль журмын талаар өргөн мэдлэгтэй байх,

5. Багаар ажиллах чадвартай байх,

6. Ажилдаа бүтээлчээр ханддаг, санаачлагатай байх,

7. Мэргэжлийн программууд дээр ажиллах, боловсруулалт хийх, ажлын акт үйлдэх чадвартай байх,

8. Барилгын салбарын аль нэг чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно.

 

Мэргэжлийн бус хүмүүсийн анкетыг хүлээж авахгүй бөгөөд сонирхож буй хүмүүс дээр дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 01  дүгээр сарын 28-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, 

Утас: 976-75055555 /310/