АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн зохицуулалтын хэлтэст хуульч ажлын байранд хуульч шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн бүх төрлийн маргааныг АТГ, цагдаа, шүүх, арбитрын байгууллагаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд компанийн эрх ашгийг хамгаалж оролцох; 

⦁ Хууль хяналтын байгууллага болон холбогдох бусад байгууллагуудад эрх зүйн асуудлаар зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд компанийг төлөөлөх;

⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн эсэх асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж оролцох;

⦁ Ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцаж буй ажлын хүрээнд компанийн удирдлага болон бүтцийн бусад нэгжийг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө туслалцаагаар хангах;

⦁ Хуулийн заалтыг зөв хэрэглэх талаар компанийн бүтцийн бусад нэгжүүдэд тайлбар, зөвлөгөө өгөх;

⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой байгуулагдсан бүх төрлийн гэрээний хэрэгжилт, гэрээлэгч талын үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар шаардлага гаргах, үүссэн маргааныг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Эрх зүйч мэргэжилтэй;

2. Дээд боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ гадаадад төгссөн бол давуу тал болно;

3. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх, төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно;

4. Эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;

5. Иргэн, байгууллагыг шүүхэд төлөөлж байсан туршлагатай байх;

6. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх;

7. Илүү цагаар ажиллах боломжтой байх;

8. Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

9. Англи эсвэл хятад хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

 

Мэргэжлийн ур чадвар:

⦁ Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах чадвар;

⦁ Гэрээ, баримт бичиг боловсруулах, ярих, анализ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвар;

⦁ Мэтгэлцэх ур чадвар;

⦁ Шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвар;

⦁ Багаар ажиллах чадвар;

⦁ Харилцааны өндөр ур чадвар;

⦁ Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай

⦁ Ачаалал даах чадвартай, идэвх санаачлагатай байх;

⦁ Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрэм журмыг мөрдөх;

⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

⦁ Нууц хадгалах журмыг чанд мөрдөх;

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагаас өмнө  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/