ХУУЛЬЧ /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль, эрх зүйн газрын Гэрээ, эрх зүйн хэлтэст хуульч ажлын байранд түр хуульч шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээний хууль зүйн үндэслэлийг хянах;
⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах, ажлын хэсэгт ажиллан санал, зөвлөгөө өгөх;
⦁ Бүх төрлийн гэрээ дүгнэх актыг хянаж, зөвлөгөө өгөх;
⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, горим, зааврын хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх;
⦁ Компанийн удирдлага болон бүтцийн нэгжийг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах
⦁ Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн албан бичгийн эрх зүйн үндэслэлийг хянах, зөвлөх, боловсруулах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Эрх зүйч мэргэжилтэй
2. Дээд боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
3. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
4. Бизнесийн болон гэрээний эрх зүйгээр мэргэшсэн байх
5. Эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
6. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх;
7. Баримт бичиг боловсруулах, дүгнэлт хийх чадвартай
8. Мэргэжлийн ур чадвар:
⦁ Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах чадвар
⦁ Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай
⦁ Ачаалал даах чадвартай, идэвх санаачлагатай
⦁ Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрэм журмыг мөрдөх
⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
⦁ Нууц хадгалах журмыг чанд мөрдөх
9. Багаар ажиллах чадвар,
10. Харилцааны болон мэтгэлцэх ур чадвар,
11. Англи хэлний мэдлэгтэй байх, Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
12. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагаас өмнө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /310/