АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 1 сарын 10-наас 1 сарын 28-ны өдрүүдэд Барилгын интерьер дизайнер, Барилгын засал чимэглэлчин орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад 2 удаа байршуулсан ба нийт 38 иргэн анкет ирүүлсэн.

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сонгон шалгаруулалтыг 2022 оны 1 сарын 31-ний өдөр компанийн төв оффисын байранд зохион байгууллаа.