АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА /ТҮР/

АГУУЛАХ, ҮНДСЭН ХӨРӨНГӨ ХАРИУЦСАН НЯРАВ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД /ТҮР/ АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Нярав ажлын байранд ажилтан түр шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Агуулах дахь бараа материал болон үндсэн хөрөнгийн хөдөлгөөн, бүрэн бүтэн байдлыг хянах.

2. Бараа материал, үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх.

3. Уурхайн захиалсан үндсэн хөрөнгө, бараа материал, хангамжийн зүйлс, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийг борлуулагч байгууллагын зарлагын баримтыг үндэслэн төв агуулахад хүлээн авах.

4. Агуулахад хүлээн авсан бараа материал, үнэ бүхий зүйлсийг дагалдах хуудас бичиж хариуцсан нягтлан бодогчоор хянуулан уурхайн хотхон руу явуулах.

5. Компанийн нийт ашиглалтад байгаа зүйлс, багаж, дугуй, ном хангамжийг эд хариуцагч бүрээр эд хөрөнгийн ашиглалтын карт хөтөлж, гарын үсэг зуруулж баталгаажуулан газар, хэлтсээр нь төрөлжүүлэн хавтаслах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх,

2. Баримт бичиг боловсруулах, дүгнэлт хийх чадвартай,

3. Санхүүгийн программ эзэмшсэн байх,

4. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх,

5. Гадаад хэлний мэдлэгтэй байх, 

6. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх, 

7. Төрийн болон албаны нууц хадгалах, 

8. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/