МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ ЦАХИЛГААН АВТОМАТЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ цахилгаан автоматжуулалтын зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Бутлах байгууламж, конвейрийн систем, тэнхлэгт овоологч, тараах систем гэх мэт IPCC системийн дизайн, шаардлагуудтай уялдуулан цахилгаан ба автоматжуулалтын инженерийн загварыг боловсруулж санал болгох
IPCC системийн хүчин чадал, хэрэглээ, тэжээлийн эх үүсвэрийг багтаасан шаардлагад үндэслэн цахилгаан ба автоматжуулалтын инженерийн шинжилгээ, тооцоог хийх
Төслийн үйл ажиллагаа, шаардлагын дагуу явуулах системийн цахилгаан, багаж хэрэгслийн техникийн сонголтыг хийх
IPCC системийн цахилгаан ба автоматжуулалтын инженерийн зураг төсөл, зураг төслийг бэлтгэх
ТЭЗҮ-ийн тайлангийн биелэлтийг хангах техникийн тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Цахилгаан ба/эсвэл автоматжуулалтын инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Цахилгаан ба автоматжуулалтын инженерийн зураг төсөл, суурилуулалтын чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Уул уурхайн IPCC системийн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалтад оруулах үе шатанд ижил төстэй 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Ашигт малтмалын олборлолтод ашиглах зарчим, техник, журам, тоног төхөөрөмжийг хэрэглэх, ашиглах
Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай
Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай.
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/
IPCC SYSTEM EXPAT CONSULTANT OF ELECTRICAL AND AUTOMATION
Roles and Responsibilities
Develop and propose electrical and automation engineering designs in correlation with the IPCC system design and requirements including crushing station, overland conveyor system, transfer stations, stacker/spreader system etc.
Perform electrical and automation engineering analyses and calculations that are based on the IPCC system capacity and requirements that should include the consumption and feed source
The system’s electrical and instrumentation equipment technical selection to be conducted through the project operation and requirements
Prepare the electrical and automational engineering design and drawings for the IPCC system
Prepare technical reports to fulfill the Feasibility Study report
Job requirements:
Master’s degree or higher in electrical and/or automation engineering
At least 15 years of experience electrical and automation engineering design and installations
At least 8 years of similar experience in the mining IPCC system design, construction and commissioning stages
To apply principles, techniques, procedures and equipment used in the extraction of minerals
Strong research skills and experience in compiling and organizing data
Strong skills in technical writing to prepare official reports and analyses
Duration: 5 – 7 months
Salary /month/: 17.8 Million Tugrug