АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ ХАБЭА, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ ХАБЭА, Байгаль орчны зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд  ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

МУТТ системийн ерөнхий төлөвлөлт болон системийн үйл ажиллагаатай уялдуулан ХАБЭА, БО – ны урьдчилсан менежмент төлөвлөгөөг боловсруулах

Урьдчилсан менежмент төлөвлөгөө нь дээр суурилсан дэлгэрэнгүй ХАБЭА, БО – ны менежмент төлөвлөгөөг МУТТ системийн үе шатны үйл ажиллагаа бүрд нийцүүлэн боловсруулах

МУТТ системийн үйл ажиллагаанаас үүсэж болох ноцтой эрсдэлийг тодорхойлох, түүнээс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах

МУТТ системийн ерөнхий төлөвлөлтөд ХАБЭА, БО – ны үйл ажиллагааг хариуцан оролцох

Урьдчилсан буюу хураангуй Байгаль Орчны Менежмент төлөвлөгөөг уурхайн сайтын талбай болон цаг уурын нөхцөл байдал, уурхайн урт хугацааны ашиглалт, МУТТ системийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөх

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Механикийн инженер эсхүл Уул уурхайн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

ХАБЭА, БО – ны чиглэлээр 15-аас доошгүй жил уул уурхайд ажилласан туршлагатай

Уул уурхайн IPCC системийн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалтад оруулах үе шатанд ижил төстэй 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Ашигт малтмалын олборлолтод ашиглах зарчим, техник, журам, тоног төхөөрөмжийг хэрэглэх, ашиглах зэргийг ХАБЭА, БО – ны үйл ажиллагаатай уялдуулах чадвартай байх

Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай

Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай.

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/

 

IPCC SYSTEM EXPAT CONSULTANT OF HEALTH, SAFETY & ENVIRONMENTAL

Roles and Responsibilities

Develop a preliminary IPCC system HSE management plan in accordance with the general plan and systems operation

Further to the above the system specific HSE management plan to be prepared considering dump truck unloading, crushing, material conveying, and stock pile spreading activities

Identify the hazards and critical risks associated with the IPCC process and develop mitigation measures

To participate in the planning of the IPCC system on behalf of the HSE representative

Develop a preliminary environmental management plan correlating with the mine site and geological condition, long-term mine plan and the IPCC system operation

 

Job requirements: 

Master’s degree or higher in mechanical engineering and or mining engineering

At least 15 years of experience in Health Safety and Environmental fields specially in the mining development projects

At least 8 years of similar experience in the mining IPCC system design, construction and commissioning stages

To apply principles, techniques, procedures and equipment used in the field of HSE

Strong research skills and experience in compiling and organizing data

Strong skills in technical writing to prepare official reports and analyses

 

Duration: 5 – 7 months

Salary /month/: 6.2 Million Tugrug