АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТОНОГЛОЛЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Конвейерийн системийн цахилгаан хангамж, тоноглолын зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд  ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Бутлах байгууламж, конвейрийн систем, тэнхлэгт овоологч, тараах систем гэх мэт IPCC системийн дизайн, шаардлагуудтай уялдуулан цахилгаан хангамж ба цахилгаан тоноглолын тооцоог боловсруулж санал болгох

Төслийн үйл ажиллагаа, шаардлагын дагуу явуулах системийн цахилгаан, багаж хэрэгслийн техникийн сонголтыг хийх

IPCC системийн цахилгаан хангамж ба цахилгаан тоноглолын инженерийн зураг төслийг бэлтгэх

ТЭЗҮ-ийн Цахилгаан хангамж, тоноглолын тайлан болон бичвэр боловсруулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Цахилгаан болон цахилгаан хангамжийн инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Цахилгаан хангамж, тоноглолын инженерийн зураг төсөл, суурилуулалтын чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Эрчим хүчний тоног төхөөрөмж ,түүний сонголт ,горим ажиллагаа,гэмтэл доголдол үүсэх шалтгааны талаар нарийн мэдлэгтэй байх

Олон улсын хөрөнгө оруулалттай төсөлд зөвлөхөөр ажилласан туршлагатай байх

Олон улсын ба дотоодын хөрөнгөөр хийгдсэн Эрчим хүчний төслүүдэд  оролцсон, түүний талаар нарийн мэдлэгтэй байх

Англи ,Орос хэлний мэдлэг өндөр байх

Эрчим хүчний зөвлөх инженер байх

Эрчим хүчинд мөрдөгдөж байгаа стандарт,техникийн бичиг баримтын талаар нарийн мэдлэгтэй, 3 ба түүнээс дээш стандарт баримт бичиг орчуулсан эсвэл боловсруулж байсан туршлагатай байх

Судалгаа шинжилгээ хийх,техникийн бичиг баримт ба техникийн бодлого боловсруулах, чиглэлд 5-аас дээш жил ажилласан  бол давуу тал болно

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/