КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Конвейерийн системийн уурхайн төлөвлөлт хариуцсан зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй бутлах байгууламж, конвейрийн систем, тэнхлэгт овоологч, тараах систем зэргийг уялдуулан төлөвлөгөөг гаргах
Уул уурхай/инженерийн тооцоо, эдийн засгийн шинжилгээнд үндэслэн уурхайн шаардлага, төлөвлөгөөнд тохирсон IPCC системийн төрлийг санал болгох.
Уурхайн ашиглалтын хугацаанд IPCC системийн өөр хувилбарууд болон саналуудыг боловсруулж төлөвлөх
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникийн сонголтыг төслийн хэрэгцээ, бүтээн байгуулалтын шинж чанараас хамааран хийх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Уул уурхайн инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Уурхайн төлөвлөлт, хөгжүүлэлтийн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Монгол улсын зөвлөх инженер байх
Уул уурхайн үйл ажиллагаанд геологийн хүчин зүйлийн нөлөөллийн талаар өндөр мэдлэг, туршлагатай байх
Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх
Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/