АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХАБ, ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХАБ, эрсдэлийн менежмент хариуцсан зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд  ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй бутлах байгууламж, конвейрийн систем, тэнхлэгт овоологч, тараах систем зэргийг уялдуулан гаргасан төлөвлөгөөнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах

Төслийн эрсдэлийн менежментийн судалгааг боловсруулах

ТЭЗҮ-д ХАБЭА-н дүрэм журмыг стандартад нийцүүлэн бичиг баримтыг боловсруулах, бусад бүлэгт ХАБЭА талаас хяналт тавих

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Уурхайн төлөвлөлт, ХАБ чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

Монгол улсын зөвлөх инженер байх

Уул уурхайн үйл ажиллагаанд учирч болох ХАБ, эрсдэлийн менежментийн нөлөөллийн талаар өндөр мэдлэг, туршлагатай байх

Өгөгдлийг эмхтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх

Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай байх

Конвейерийн системийн талаар мэдлэгтэй байх

Конвейертэй холбоотой ажил хийж гүйцэтгэсэн байх

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/