КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН ЗУРАГ БОЛОВСРУУЛАЛТ ХАРИУЦСАН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Конвейерийн системийн зураг боловсруулалт хариуцсан зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Уул уурхай, барилга байгууламжийн зургийг холбогдох стандартын дагуу боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Уул уурхайн инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Уурхайн төлөвлөлт, хөгжүүлэлтийн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Монгол улсын зөвлөх инженер байх
Уул уурхай, барилга байгууламжийн зураг төслийн стандартуудыг мэддэг байх
Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай байх
Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай байх
Конвейерийн системийн талаар мэдлэгтэй байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/