БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Барилгын зураг төслийн зөвлөх инженер /1 хүн/ ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Бутлах байгууламж, конвейрийн систем, тэнхлэгт овоологч, тараах систем гэх мэт IPCC системийн дизайн, шаардлагуудтай уялдуулан бүтцийн инженерийн загварыг боловсруулж санал болгох.
IPCC системийн хүчин чадал, шаардлагад тулгуурласан бүтцийн инженерийн шинжилгээ, тооцоог хийх
IPCC системийн бүтцийн инженерийн зураг төсөл, зураг төслийг бэлтгэх
ТЭЗҮ-ийн тайлангийн биелэлтийг хангах техникийн тайлан гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Барилгын инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
15-аас доошгүй жил барилгын инженерийн зураг төсөл, суурилуулалт хийж байсан туршлагатай
Уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдлэг туршлагатай байх
Өгөгдлийг эмхэтгэх, цэгцлэх болон судлан шинжлэх өндөр ур чадвар, туршлагатай
Албан ёсны тайлан, дүн шинжилгээ хийх техникийн бичгийн өндөр ур чадвартай.
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/