АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ ОРЧУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ орчуулагч /4 хүн/ ажлын байранд  ажилтан шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Техникийн тайлан, төлөвлөгөө, баримт материалын мэргэжлийн англи хэлний бичгийн орчуулгыг гүйцэтгэнэ. 

Гадаад мэргэжилтнүүдийн уулзалт, хурал, солилцсон баримт бичгүүдийн орчуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хийхээс гадна Монгол улсад ирэх гадаад мэргэжилтнүүдийн ажлын туршид ярианы болон бичгийн орчуулгыг гүйцэтгэнэ.

Техникийн болон санхүү, эдийн засгийн бичгийн орчуулгыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Англи хэлний орчуулагч эсвэл уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй (Герман хэлтэй бол давуу тал болно) 

Уул уурхайн салбар, техник, тоног төхөөрөмж, эдийн засаг, санхүү, барилга байгууламжийн салбарын мэргэжлийн бичгийн орчуулгуудыг өндөр түвшинд хийх чадвартай.

Төслийн техникийн тайлан, дүгнэлт, санхүүгийн тооцооллын бүх баримт бичгүүдийг Англи, Монгол хэлний хооронд чөлөөтэй орчуулдаг байх

Англи, Монгол хэлний яриа, бичгийн дүрмийн мэдлэг, найруулан бичих чадвар шаардсан ажилд туршлагатай байх

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/