МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ автоматжуулалтын инженер /1 хүн/ / ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Нийлүүлэгчдийн тоног төхөөрөмж техникийн тодорхойлолт дээр харьцуулсан тооцоолол хийж тоног төхөөрөмжийн сонголтыг оновчлох
МУТТ системийн ерөнхий төлөвлөлтөд суурилсан сүлжээний топологи зураг боловсруулах
МУТТ системийн шаардлагад нийцүүлэн тоног төхөөрөмжийн автоматжуулалтын логик диаграмм зураг боловсруулах
Уурхайн өгөгдөл дата мэдээллийг боловсруулан анализ хийх, датад суурилсан техникийн тайлан боловсруулах
Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн агуулгын дагуу технологийн хэсгийг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Цахилгааны системийн автоматжуулалтын инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системийн зураг төсөл болон угсралтын ажлын 10 жилээс багагүй туршлагатай байх
МУТТ системийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт, туршилт тохируулгын ажилд 3 жилээс багагүй туршлагатай байх
Уул уурхайн материал тээвэрлэлтийн технологит инженерингийн онол, техник, ажилбар, арга барил, тоног төхөөрөмжүүдийн сонголтыг уялдуулан төлөвлөх чадвартай байх
Техникийн дата мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай байх
Техникийн тайлан бэлдэх, тайлагнах өндөр ур чадвартай байх
Барилга угсралт, инженерийн зураг төсөл, төслийн менежментийн олон улсын стандартуудыг төслийн үйл ажиллагаанд уялдуулан хэрэгжүүлсэн туршлагатай байх
Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар ахисан түвшинд байх
Англи хэл дээр техникийн баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот
Утас: 976-75055555 /308/