АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ барилга бүтээцийн инженер /1 хүн/ ажлын байранд шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Мөчлөгт урсгалт тээврийн технологи (МУТТ) – ийн ерөнхий төлөвлөлт дээр суурилсан барилга бүтээцийн ерөнхий төлөвлөлт гаргах, бүтээцийн тооцооллыг хийж гүйцэтгэх

МУТТ системийн төлөвлөлт, шаардлага дээр үндэслэн материал сонголтын харьцуулалт хийх, оновчлолыг тодорхойлон гаргах

Барилга байгууламж, бүтээцийн деталь зураг төслийг МУТТ системийн ерөнхий төлөвлөлтийн зурагтай уялдуулан боловсруулах

Уурхайн өгөгдөл дата мэдээллийг боловсруулан анализ хийх, датад суурилсан техникийн тайлан боловсруулах

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн агуулгын дагуу технологийн хэсгийг боловсруулах 

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Монгол улсын мэргэшсэн инженер болон түүнээс дээш зэрэгтэй байх

Барилга байгууламж, бүтээцийн зураг төсөл болон угсралтын ажлын 10 жилээс багагүй туршлагатай байх

МУТТ системийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт, туршилт тохируулгын ажилд 3 жилээс багагүй туршлагатай байх

Уул уурхайн материал тээвэрлэлтийн технологит инженерингийн онол, техник, ажилбар, арга барил, тоног төхөөрөмжүүдийн сонголтыг уялдуулан төлөвлөх чадвартай байх

Техникийн дата мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай, 

Техникийн тайлан бэлдэх, тайлагнах өндөр ур чадвартай байх

Барилга угсралт, инженерийн зураг төсөл, төслийн менежментийн олон улсын стандартуудыг төслийн үйл ажиллагаанд уялдуулан хэрэгжүүлсэн туршлагатай байх 

Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвар ахисан түвшинд байх

Англи хэл дээр техникийн баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот 

Утас: 976-75055555 /308/