АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

МӨЧЛӨГ УРСГАЛТ КОНВЕЙЕРИЙН СИСТЕМИЙН /IPCC/ АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Мөчлөг урсгалт конвейерийн системийн /IPCC/ ахлах эдийн засагч /1 хүн/ ажлын байранд шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төслийн хөрөнгө оруулалтын зардлыг техник, технологийн сонголт дээр тулгуурлан нарийвчлан, иж бүрэн тооцох Уул уурхайн төслийн үйл ажиллагааны зардлыг нарийвчлан тооцож, төслийн нэгж өртөг, зардлыг тооцох

Төслийн санхүүгийн иж бүрэн модель боловсруулж, төслийн санхүү, эдийн засгийн үр ашгийн үнэлгээг гаргах, төслийг харьцуулалт, сонголтод шаардлагатай нэгдсэн үр дүнгүүдийг (NPV, PP, IRR, гэх мэт) нарийвчлан тооцоолж, нэгдсэн дүгнэлт гаргах

Төслийн хувилбар бүрийн эдийн засгийн үр ашгийн тооцооны харьцуулалт хийж, оновчтой хувилбарыг илрүүлэх

Төслийн санхүүжилтийн болон төслийн хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг нэгтгэн боловсруулах 

Төслийн мэдрэмжийн шинжилгээ, төслийн симуляци моделиор үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын оновчлолыг тодорхойлох 

Төслийн санхүү, эдийн засгийн нарийвчилсан тооцоон дээр үндэслэн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, боломжит хувилбаруудыг тодорхойлох

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, үйл ажиллагааны  төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлан боловсруулах

Төслийн санхүү эдийн засгийн багийг удирдан зохион байгуулах чадвартай

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Эдийн засаг, санхүүгийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй

Төслийн эдийн засгийн үндэслэл, санхүүгийн тооцоолол боловсруулж байсан 10 түүнээс дээш жилийн туршлагатай 

Уул уурхайн үндсэн үйл ажиллагааны болон уурхайн материал тээвэрлэлтийн талаар мэдлэг туршлагатай байх

МУТТ системийн талаар мэдлэг туршлагатай байх 

Ижил төстэй төслийн үр ашгийн тооцоолол, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай байх

Багийг удирдан зохион байгуулах чадвартай, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй,

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, 

Финанс төвийн 304 тоот Утас: 976-75055555 /308/