ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хуульч /1 хүн/ ажлын байранд шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Нарийн төвөгтэй асуудлаар үнэн зөв, бизнесийн чухал ач холбогдолтой, үр дүнтэй хуулийн зөвлөгөө өгөх;
Аливаа хуулийн асуудлаар нягт нямбай судалгаа хийж, үндэслэлтэй мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгөх;
Шинээр батлагдсан хууль тогтоомж, хэм хэмжээний актад анализ дүгнэлт хийж, түүнд үндэслэн зөвлөгөө зөвлөмж өгөх;
Удирдлагын даалгасан хэлэлцээр, уулзалтад оролцож, зөвлөгөө, арга зүйгээр хангах;
Удирдлага болон хуулийн багийн бусад гишүүдтэй хамтран ажиллах байдлаар тэдэнд туслалцаа үзүүлэн, мэдлэг туршлагаа хуваалцан, үр дүнтэй арга барилыг хөгжүүлэх;
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх г.м
Ажлын байранд тавигдах шаардлага:
Эрх зүйн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
Бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн;
5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
Барилгын төслийн гэрээ, тендер сонгон шалгаруулалтын баримт бичиг бэлдэж байсан туршлагатай;
Нарийн төвөгтэй хуулийн асуудлыг удирдан зохицуулах, асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх чадвартай;
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, монгол ба англи хэлээр харилцах ур чадвар сайтай;
Компьютер болон Microsoft excel, word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай;
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот
Утас: 976-75055555 /308/