АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

УУРХАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн төлөвлөлтийн инженер /2 хүн/ / ажлын байранд шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Уурхайн олборлолтын урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж инженерийн шийдэл гаргах, Уулын ажлын төлөвлөгөөний биелэлт, ашиглалтын технологи мөрдүүлж, хяналт тавих, тайлан гаргах, батлуулах

Ордын  уул техникийн нөхцөлд тулгуурлан уурхайн урт хугацааны төлөвлөлтөд уялдуулан жил, улирал, сар бүрийн уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудаар батлуулах

Уулын ажлын хэмжээ, үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлон, ажиллах тоног төхөөрөмжийн бүтээл хэрэгцээний тооцоог хийж үйл ажиллагааг оновчлох, инженерийн шийдэл гаргах ажлыг удирдан зохион байгуулах

Төлөвлөгөөний дагуу хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс оролцох

Геологийн нэмэлт судалгааны үр дүнд тулгуурлан нүүрсний биетийн загварчлалыг тогтмол шинэчлэн боловсруулах ажлуудад оролцож, уурхайн төлөвлөлтийн ажлыг уялдуулан шинэчлэн гаргах

Уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн цагийн бүтээлд дүн шинжилгээ хийж батлагдсан нормд хүргэхийн тулд бусад удирдах ажилтнуудтай хамтран тодорхой шийдвэр гаргаж ажиллана

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Уул уурхайн инженер мэргэжилтэй

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх

Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн NPV shcduler, Micromine, Mixex, Autocad, Mitsim Datamine зэрэг программ дээр ажиллах, төлөвлөх чадвартай байх

Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх

Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх

Гадаад хэлний мэдлэгтэй байх

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот

Утас: 976-75055555 /308/