ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геотехникийн инженер /1 хүн/ ажлын байранд шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Овоолгын геотехникийн судалгаа, шинжилгээ, төлөвлөгөө боловсруулах, үнэлгээ шинжилгээ хийх.
Уул геологийн, ашиглалтын нөхцөл, чулуулгийн физик механик шинж чанарыг үндэслэн уурхайн урт болон дунд хугацааны хажуугийн тогтворжилтыг хангах оновчтой параметр хэмжээснүүдийг тодорхойлох, уулын ажлын төлөвлөгөөний геотехникийн үнэлгээ, дүгнэлтийг гаргах.
Уурхайн ухаш, хаягдлын овоолгуудад үнэлгээ, шинжилгээ хийх.
Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн агуулгын дагуу технологийн хэсгийг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Уул уурхайн инженер эсвэл геологич мэргэжилтэй байх
Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Уг мэргэжлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
Баримт бичиг, судалгааны тайлан боловсруулах өндөр чадвартай
Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
Мiсromine, AutoCad, Slide, Dips, Rockscience г.м геотехникийн тогтворжилтын дүн шинжилгээ хийх программуудын зохих мэдлэгтэй
Англи хэлний ахисан дунд шатны түвшин, түүнээс дээш чадвартай байх
Ил уурхайн болон овоолгын тогтворжилтын судалгаа тайлан хийж байсан туршлагатай байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот
Утас: 976-75055555 /308/