ТӨСӨВЧИН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төсөвчин /1 хүн/ ажлын байранд шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Төслийн санхүү, эдийн засгийн тооцоололд ашиглах дата мэдээллүүдийн жагсаалтыг гаргах, цуглуулах, хянах, шалгах, засварлах
Төсөлд ашиглах техникийн болон тоон мэдээллүүдийг нэгтгэн цэгцэлж, боловсруулалтад шаардлагатай үнэн зөв дата мэдээлэл, өгөгдлийг бэлтгэх
Төслийн өгөгдсөн дата мэдээлэлд тулгуурлан төсөв, тооцооллыг боловсруулах
Төслийн тайлан бэлтгэх, мэдээлэл боловсруулах, тоон мэдээлэлд шинжилгээ хийж үр дүнг нэгтгэн боловсруулах
Төслийн тайлан боловсруулах, нэгтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Барилгын инженерийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэшсэн төсөвчин зэрэгтэй байх
Төсөл боловсруулах, төслийн санхүү эдийн засгийн үндэслэл, тооцооллыг 5 жилээс багагүй хугацаанд гүйцэтгэж байсан туршлагатай
Уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдлэг туршлагатай байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот
Утас: 976-75055555 /308/