УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСАГЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхайн эдийн засагч ажлын байранд шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Төслийн санхүү, эдийн засгийн тооцоололд ашиглах дата мэдээллүүдийн жагсаалтыг гаргах, цуглуулах, хянах, шалгах, засварлах
Төсөлд ашиглах техникийн болон тоон мэдээллүүдийг нэгтгэн цэгцэлж, боловсруулалтад шаардлагатай үнэн зөв дата мэдээлэл, өгөгдлийг бэлтгэх
Төслийн өгөгдсөн дата мэдээлэлд тулгуурлан үйл ажиллагааны зардлын(OPEX) төлөвлөлт, тооцооллыг боловсруулах
Төслийн техник, технологийн үндэслэлд тулгуурлан хөрөнгө оруулалтын тооцооллыг нэгтгэх, боловсруулах
Төслийн тайлан бэлтгэх, мэдээлэл боловсруулах, тоон мэдээлэлд шинжилгээ хийж үр дүнг нэгтгэн боловсруулах
Төслийн санхүүгийн модель, симуляць моделийг боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
Ахлах эдийн засагчийн ажилд дэмжлэг үзүүлэх, шинжилгээ судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулах
Төслийн тайлан боловсруулах, нэгтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Уул уурхайн менежмент, Санхүүгийн удирдлага, Эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Төсөл боловсруулах, төслийн санхүү эдийн засгийн үндэслэл, тооцооллыг 5 жилээс багагүй хугацаанд гүйцэтгэж байсан туршлагатай
Уул уурхайн үндсэн үйл ажиллагааны болон уурхайн материал тээвэрлэлтийн талаар мэдлэг туршлагатай байх
МУТТ системийн талаар мэдлэгтэй өмнө нь үүнтэй ижил төслийн үр ашгийн тооцоолол, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай байх
Төслийн тайлан, танилцуулга, бизнес төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чадвартай
Төслийн эдийн засаг, санхүүгийн төрөл бүрийн тооцоо хийх, санхүүгийн иж бүрэн модель боловсруулах судалгаа хийх, дүгнэлт гаргах, боломжит үр ашигтай шийдэл боловсруулах чадвартай байх
Ажиллах хугацаа: 5 – 7 сар
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот
Утас: 976-75055555 /308/