АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

БИЧИГ ХЭРГИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бичиг хэргийн мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж ажилд авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу хөтлөн явуулах

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийн агуулгын дагуу ирсэн материалуудыг нэгтгэх, боловсруулах, танилцуулга бэлдэх зэрэг бүхий л ажилд оролцох

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Тайлан бэлдэх, тайлагнах өндөр ур чадвартай байх

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Бичиг хэрэг болон архив хөтлөлтөөр мэргэшсэн байх

Багаар ажиллах болон зан харилцааны өндөр соёлтой байх

Монгол хэл бичгийн дүрэм, найруулга зүйн өндөр чадвартай байх

 Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

Ажиллах хугацаа: 5 – 7 сар

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот

Утас: 976-75055555 /308/