АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ОЙН ИНЖЕНЕР /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-йн Тэрбум мод төслийн нэгжид Ойн инженер /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Ойн инженер, селекцийн чиглэлийн мэргэжлээр мэргэшсэн байх; 

2. Ойн менежментийн төлөвлөлтийг хийх хэрэгжүүлэх;

3. Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай байх;

4. Мэргэжлээрээ бусдад байнга арга зүйн зөвлөгөө өгөх;

5. Говийн бүсэд мод тарьж ургуулах туршлагатай бол давуу тал болно;

6. Нөхөн сэргээх, ойжуулах, үржүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх, удирдан зохион байгуулах; 

7. Ой хамгаалал судалгааны ажлыг гүйцэтгэх чадвартай.  

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Ойн инженер, селекцийн чиглэлийн бакалаврын зэрэгтэй байх (магистр бол давуу тал болно);

2. Голч дүн 3.5-аас доошгүй байх;

3. Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх;

4. Баримт бичиг боловсруулах, дүгнэлт хийх чадвартай;

5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

6. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

8. Төрийн болон албаны нууц хадгалах; 

9. Захирах захирагдах ёсыг баримталж ажиллах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 03  дугаар сарын 18-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/