АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЧАНАР, ХЯНАЛТЫН ГЕОЛОГИЧ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Дотоод хяналтын хэлтэст Чанар, хяналтын геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарын хяналтын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу нүүрсний хайгуул, олборлолт, нүүрсний овоолго үүсгэх хаах, агуулахын хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын бүх шатанд хэрэгжүүлж, хяналт тавина;  

2. Компанийн болон нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах, өгсөн үүрэг, даалгаврын дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;

3. Чанар, хяналтыг хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар нэгжийн удирдлагад танилцуулах, өгсөн чиглэлийн дагуу тайлбар гаргуулах;

4. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

5. Нүүрсний чанарын хяналтын үйл ажиллагааны зохих журам боловсруулах, сайжруулах, нэгжийн удирдлагын зөвшөөрлийн дагуу батлуулах, хэрэгжүүлэх;

6. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/;

2. Мэргэжил: Геологич;

3. Мэргэшил: Нүүрсний чанарын хяналт, нүүрсний баяжуулалт, хими технологийн судалгааны чиглэлээр суралцсан, ажиллаж байсан бол давуу тал болно;

4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. Нүүрс химийн лаборатори болон чанарын хяналтын чиглэлээр гадаадын болон олон улсын хамтарсан төслүүдэд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно; 

5. Ур чадвар:  

⦁ Нүүрсний дээжлэлт, нүүрсний чанарын хяналт, судалгаа, шинжилгээний үр дүнгийн боловсруулалт хийх чадвартай байна

⦁ Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх 

⦁ Ажлын хариуцлага хүлээх

⦁ Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх

⦁ Ажлын тайланг бичгээр боловсруулах; 

6. Компьютерын хэрэглээний программ: 

⦁ Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, Micromine, Micromine Geobank болон үүнтэй адилтгах чанарын хяналтын программ эзэмшсэн;

7. Гадаад хэл: 

⦁ Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

8. Тусгай шаардлага: 

⦁ Нууц хадгалах

⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

⦁ Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04  дүгээр сарын 03-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/