АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Дотоод хяналтын хэлтэст Хяналтын инженер /Барилга, дэд бүтэц хариуцсан/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.  

1. Барилга, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн явцад хяналт, дүн шинжилгээ хийж,  дүгнэлт гаргах;

2. Барилга, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт болон зураг төслийн үе шатанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх; 

3. Барилга, дэд бүтэц хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийж, дүгнэлт гаргах;

4. Компанийн болон нэгжийн удирдлагын өгсөн үүрэг, даалгаврын дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах;

5. Нэгжийн удирдлагуудыг ажлын холбогдох мэдээллээр хангах;

6. Дотоод хяналт хийхдээ бусад нэгжийн ажилтнуудтай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулах;

7. Илэрсэн зөрчил, үл тохирлын шалтгаан нөхцөлийг  тодруулан арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээний төлөвлөгөө гаргуулж, биелэлтийг хянаж ажиллах; 

8. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

9. Ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргаж биелэлтийг тайлагнах, 7 хоног тутам ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах;

10. Компанийн үйл ажиллагаа, тушаал шийдвэр болон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

11. Удирдлагын хариуцуулж өгсөн чиглэлийн дагуу дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллах;

12. Хяналт шалгалт хийх удирдамж төлөвлөгөө батлуулах, хэрэгжүүлэх; 

13. Холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Боловсрол: Дээд /Бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй/;

2. Мэргэжил: Барилгын инженер, эсхүл дэд бүтцийн инженер;

3. Мэргэшил: Мэргэшсэн буюу түүнээс дээш зэргийн төсөвчин байх, Дотоод хяналт, аудитын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно; 

4. Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

5. Ур чадвар:  

⦁ Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэж дүгнэлт хийх 

⦁ Ажлын хариуцлага хүлээх

⦁ Харилцааны соёлтой, идэвх санаачилгатай байх

⦁ Ажлын тайланг бичгээр боловсруулах; 

6. Компьютерын хэрэглээний программ: Word, Excel, Power point маш сайн эзэмшсэн байх, /SPSS, MS Project эзэмшсэн бол давуу тал болно/; 

7. Гадаад хэл: 

⦁ Англи хэлний сайнаас дээш түвшний мэдлэгтэй байх 

⦁ Хятад хэлтэй бол давуу тал болно;

8. Тусгай шаардлага: 

⦁ Нууц хадгалах

⦁ Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

⦁ Илүү цагаар болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04  дүгээр сарын 03-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

 /цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /308/