ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөвлөлт, зураг төслийн хэлтэст Ерөнхий архитектор шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Компанийн санхүүжилтээр хэрэгжих бүхий л төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төрөөс барилга, хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлаар гаргасан хууль тогтоомж, норм ба дүрэм, журмуудад нийцүүлэн бүтээн байгуулалт инженерийн дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог зохицуулах, шинээр санаачлах зэрэг ажлуудыг гүйцэтгэх үүрэг хүлээнэ;
2. Төслийн дагуу барилгын төрөл, хэв маяг, хэмжээг тогтоохын тулд барилга, байгууламж баригдах талбайг судлах;
3. Загвар гаргахын өмнө орчны нөлөөллийн судалгаа, бүсийн сонголт, зардлын шинжилгээ болон газар ашиглах судалгааг хийх;
4. Барилга байгууламжийн зураг төсөл, материалын технологийн шийдэл, тооцоолол, ашиглалтад өгөх хугацааны талаарх мэдээллээр байнга хангах;
5. Барилга байгууламжийн төслийн баримт бичиг, таталбар зураг, жижигрүүлсэн зураг бэлтгэх, бүтээцийн, тоног төхөөрөмж, гоо зүйн элементүүдийг зураг төсөлд тусгах, өвөрмөц онцлог загварыг бэлдэх;
6. Төслийн төлөвлөлт, эскиз, 3D зурах боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Архитектор мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Салбарын хууль эрх зүйн акт, барилгын норм ба дүрмийн дагуу барилга угсралтын бүтээцийн тооцоо, судалгаа хийж, зураг төсөл боловсруулах;
3. AUTOCAD болон REVIT программыг бүрэн эзэмшсэн байх чадвартай;
4. Lira болон бусад барилгын инженерийн тооцооны програм дээр хийцийн тооцоолол хийх чадвартай;
5. Англи хэлний бичгийн болон ярианы зохих мэдлэгтэй байвал давуу тал болно;
6. Дэд бүтэц, инженерингийн төслүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно;
7. Харилцах, багаар хамтран ажиллах өндөр чадвартай;
8. Баримт бичиг, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай;
9. Шаардлагатай үед орон нутагт ажиллах боломжтой;
10. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн зэрэгтэй архитектор байна;
11. Өөрийн хийсэн бүтээлүүдийг CV-д хавсаргах.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,
Утас: 976-75055555 /308/