АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН АЛБАНД МЭРГЭЖИЛТЭН /ТҮР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн албанд мэргэжилтэн /түр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг гүйцэтгэх, төлөвлөх, тайлагнах;

2. Худалдан авах ажиллагааны тухай мэдлэг мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх, удирдлагаас өгсөн бусад ажил үүргийг гүйцэтгэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

1. Эрх зүйч, бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүүгийн бакалаврын зэрэгтэй /аль нэг байж болно/;

2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх. Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

3. Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх /А3 эсвэл түүнээс дээш зэргийн гэрчилгээтэй байх/;

4. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;

5. Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

6. Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх; 

7. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;

8. Төрийн болон албаны нууцыг хадгалах.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04  дүгээр сарын 05-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот,

Утас: 976-75055555 /310/