ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛАГЧ, СУДЛААЧ /ТҮР/ АЖЛЫН БАЙРАНД 2 АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрсний зах зээлийн судалгаа хийх түр ажлын байранд /гэрээт/ хятад хэлний орчуулагч, судлаач ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Хятад хэлний бичгийн хэлний орчуулгыг мэргэжлийн түвшинд хийх;
2. Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуух мэдээллийг интернет болон судалгааны байгууллагуудаас авах чадвартай;
3. Төслийн хүрээнд цуглуулсан мэдээллийг судалгааны түвшинд боловсруулах, нэгтгэх, анализ хийх;
4. Судалгаа мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, нэгтгэх;
5. Хятадын судалгааны байгууллага, компанитай холбогдох мэдээлэл авах туршлагатай байх, ярианы хэлний өндөр чадвартай байх;
6. Менежментийн шийдвэр гаргах явцад цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх, санал өгөх;
7. Зохих дүрэм, журмын дагуу үр дүнтэй ажил хэргийн холбоог бий болгож ажиллах;
8. Нууцлалыг чанд хадгалах.
Тавигдах шаардлага:
1. Хэл шинжлэл, Монгол хэл болон Хятад хэл, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Холбогдох чиглэлээр орчуулга хийж байсан туршлагатай байх;
3. Бичиг баримт боловсруулах, багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
4. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
5. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай;
6. Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх, зураг, эх бэлтгэх програм дээр ажилладаг бол давуу тал болно.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8,
Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/