АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд Хуульч орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан ажлын байрны нээлттэй өдөрлөгөөр анкет хүлээн авч, нийт 148 иргэн анкет ирүүлсэн.  

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.