АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хөлсөөр ажиллах гэрээгээр дараах ажлын байруудад сонгон шалгаруулах зарыг www.Zangia.mn болон www.Ett.mn сайтад байршуулсан. 

-Мөчлөг урсгалт конвейерийн системийн (IPCC) механикийн зөвлөх инженер

- Мөчлөг урсгалт конвейерийн системийн (IPCC) уурхайн төлөвлөлт хариуцсан зөвлөх инженер

- Конвейерийн системийн цахилгаан хангамж, тоноглолын зөвлөх инженер

- Конвейерийн системийн уурхайн төлөвлөлт хариуцсан зөвлөх инженер

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрсдэлийн менежмент хариуцсан зөвлөх

- Конвеэйрийн системийн зураг боловсруулалт хариуцсан зөвлөх инженер

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) механикийн инженер

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) орчуулагч

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) цахилгааны инженер

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) автомажуулалтын инженер

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) барилга бүтээцийн инженер

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) ахлах эдийн засагч

- Мөчлөг урсгалт конвеэйрийн системийн (IPCC) санхүүгийн шинжээч

- Уурхайн төлөвлөлтийн инженер

- Геотехникийн инженер

- Төсөвчин

- Уул уурхайн эдийн засагч

Мөн хоёрдугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-өөр анкет хүлээн авсан бөгөөд дээрх ажлын байруудад нийт 319 иргэн анкетаа ирүүлсэн. 

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд компанийн төв оффисын байр, 1072 хувьцаа мэдээллийн төвийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.