АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Ус хангамж ариутгах татуургын инженер орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг www.Zangia.mn болон www.Ett.mn сайтад байршуулсан ба нийт 16 иргэн анкет ирүүлсэн.  

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.