АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Ахлах эдийн засагч орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 5 иргэн анкет ирүүлсэн.  

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.