АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрүүдэд Ойн инженер орон тоонд ажилтан нээлттэй сонгон шалгаруулах зарыг zangia.mn болон ett.mn сайтад байршуулсан ба нийт 20 иргэн анкет ирүүлсэн.  

Компанийн зүгээс оролцогчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан, хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд ярилцлагын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.