ДЭД БҮТЦИЙН ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн дэд бүтцийн инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Дэд бүтцийн зохион байгуулалтыг үнэлэх, төлөвлөх, боловсруулах;
2. Нэгдсэн терминалын тусгай хэрэгцээний газрын дэд бүтцийн төлөвлөлтийг хөгжүүлэх, тээвэр, агуулах, шилжүүлэн ачих явц зэрэг логистикийн цогц үйл ажиллагааг үр дүнтэй байхаар зохицуулах;
3. Дэд бүтцийн инженер нь холбогдох яам, агентлаг, тээврийн компаниуд, логистикийн компаниудтай хамтран ажилладаг байх /Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголын төмөр зам, уул уурхайн компаниуд гэх мэт/;
4. Дэд бүтцийг хөгжүүлэх төсөв зохиож, удирдаж, ажлыг хянаж, дэд бүтцийн үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа, дараалал зэргийг тодорхойлох шаардлагатай;
5. Байгууллагын нүүрс борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг үнэлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, бизнесийн үйл явцын дүн шинжилгээ хийх, хилийн боомтын орц, гаралтад өгөгдлийн дүн шинжилгээ хийх зэрэг логистикийн үйл явцын үе шат бүрийг сайтар нягталж үзэх;
6. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөх, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;
7. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд дэд бүтцийн зохион байгуулалтыг хийх;
8. Терминалын үйл ажиллагаа явуулах эдэлбэр газрын цэвэр бохир усны шугам, тог цахилгаан барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын төлөвлөлт, оршин суугчдын газрын дэд бүтцийг зохион байгуулах;
9. Дэд бүтцийг хуваарийн дагуу боловсруулж барилгын инженеринг төлөвлөлтийг хийх;
10. Нүүрсний хадгалалтаас эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах;
11. Багийн бусад гишүүдэд инженерийн удирдамж өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Дэд бүтцийн инженер нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
3. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай байх;
4. Тээвэр логистикийн томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
5. Дэд бүтцийн эксперт нь томоохон төслийн үйлдвэрийн болон иргэний барилга байгууламж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох талаар өндөр мэдлэгтэй байх;
6. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;
7. Уул уурхайн болон дэд бүтэц, архитектор төлөвлөлт, үйлдвэрлэлийн инженеринг, төслийн менежмент, стратеги төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай байх;
8. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
9. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
10. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
11. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
12. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/