ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн ерөнхий архитектор /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Төслийн холбогдох өгөгдөл, мэдээлэл, тайланг цуглуулж дүн шинжилгээ хийх;
2. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх;
3. Инженерийн дэд бүтцийн шугам, сүлжээ, барилга байгууламж, авто зам, гүүр, инженерийн бэлтгэл арга хэмжээг авах;
4. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;
5. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
6. Байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулахдаа орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон гоо зүйн хувьд тэдгээрийн хэвийн нөхцөлийг хангахад зөв байхаар сайтар бодож, төлөвлөх, терминалын бүтэц, үнэ өртгийг бодитойгоор зөв тооцоолон гаргах;
7. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;
8. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөх, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;
9. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах, зохион байгуулалтыг хийх;
10. Заагдсан хуваарийн дагуу зураг төслийг боловсруулж барилгын инженеринг төлөвлөлтийг хийх;
11. Нүүрсний хадгалалтаас эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах;
12. Багийн бусад гишүүдэд инженерийн удирдамж өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Ерөнхий архитектор нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
2. Мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
3. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
4. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон тээвэр логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай байх;
5. Ерөнхий архитектор нь томоохон төслийн үйлдвэрийн болон иргэний барилга байгууламж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох талаар өндөр мэдлэгтэй байх;
6. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;
7. Уул уурхайн болон дэд бүтэц, архитектор төлөвлөлт, үйлдвэрлэлийн инженеринг, төслийн менежмент, стратеги төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай байх;
8. Иргэний болон дэд бүтцийн инженерийн чиглэлээр EPCM буюу инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлагын төслүүдэд ажилласан туршлагатай;
9. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
10. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
11. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
12. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
13. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
14. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/