АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн төмөр замын мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

1. Төсөлтэй холбоотой төмөр замын талаас холбогдох судалгаа, төлөвлөгөө болон инженерийн, загварчлалд хяналт тавих;

1. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

2. Төмөр замын техникийн асуудал, гэмтлийн талаар мэргэжилтний зөвлөгөө өгч, тулгарч болзошгүй асуудалд оновчтой шийдвэр гаргах;

3. Төмөр замын зураг төслийн ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах, үнэлгээ хийх;

4. Багийн бусад гишүүдэд инженерийн удирдамж өгөх;

5. Бизнесийн шийдвэр гаргахад туслах тайлан, судалгаа, загваруудыг бэлтгэж ирүүлэх;

6. Төслийн холбогдох өгөгдөл, мэдээлэл, тайланг цуглуулж дүн шинжилгээ хийх;

7. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх; 

8. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;

9. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;

10. Ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох; 

11. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах, зохион байгуулалтыг хийх;

12. Заагдсан хуваарийн дагуу зураг төслийг боловсруулж барилгын инженеринг төлөвлөлтийг хийх;

13. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Төмөр замын инженер болон зураг төслийн инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;

2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

3. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон тээвэр логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай байх;  

4. Төмөр зам, авто замын төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;

5. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;

6. Уул уурхайн болон төмөр замын ТЭЗҮ боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөр удирдаж байсан туршлагатай байх; 

7. Иргэний болон дэд бүтцийн инженерийн чиглэлээр EPCM буюу инженерчлэл, хангамж, барилга угсралт, удирдлагын төслүүдэд ажилласан туршлагатай бол давуу тал болно;

8. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

9. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

10. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;

11. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

12. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;

13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/