ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ..
1. Төсөлтэй холбоотой авто болон төмөр замын талаас холбогдох судалгаа, төлөвлөгөө болон зураг төслийг хийн гүйцэтгэх;
2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;
3. Авто болон төмөр замын ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах;
4. Автозам, замын байгууламж, шатахуун, тосолгооны материалын чанар нь авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллагааг зохион байгуулалтаар хангах;
5. Улс хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд цахим систем ашиглах, хяналт тавих, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сангийн баяжуулалт хийх;
6. Багийн бусад гишүүдэд мэргэжлийн удирдамж өгөх;
7. Төслийн холбогдох өгөгдөл, мэдээлэл, тайланг цуглуулж дүн шинжилгээ хийх;
8. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-г хийх;
9. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;
10. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;
11. Ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;
12. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /Урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд зураг төслийг боловсруулах, зохион байгуулалтыг хийх;
13. Заагдсан хуваарийн дагуу тээвэр зохицуулалтын нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Автомеханик, ашиглалтын инженер, тээвэр зохицуулалт мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай;
3. Төмөр зам, авто замын төсөлд ажиллаж байсан туршлагатай;
4. Терминал, логистикийн төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
5. Асуудлыг шийдэх, зөвшилцөх чадвартай байх;
6. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
7. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
8. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон тээвэр логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай байх;
9. Төмөр зам, авто замын төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;
10. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх;
11. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
12. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
13. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
14. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
15. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/