АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ГААЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн тээвэр гаалийн мэргэжилтэн /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ..

1. Нэгдсэн терминал төлөвлөлтийн суурь судалгаа /Техник эдийн засгийн үндэслэл/-д гаалийн талаас холбогдох судалгааг хийж төлөвлөгөөг боловсруулах;

2. Төслийн ажлыг холбогдох хууль, дүрэм журам, стандарт норм нормативын дагуу хийж гүйцэтгэх;

3. Гаалийн ажлын даалгавар, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нарийвчилсан даалгавар, техникийн болон материалын шаардлага боловсруулах; 

4. Гадаад худалдааны гүйлгээнд мэргэжилтэн нь үйлчилгээ үзүүлэх гадаад руу чиглэсэн гүйлгээг гүйцэтгэх шууд бус төлөөлөгчөөр ажиллах ба холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх;

5. Улс хот хоорондын ачаа, зорчигч тэвэрлэлтийн үйл ажиллагаанд цахим систем ашиглах, хяналт тавих, хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сангийн баяжуулалт хийх;

6. Тээвэрлэлтийн төлбөр, тарифын төлбөрийг тооцох, тээвэрлэгчийн төрөл, тээврийн маршрут зэрэг тээврийн сонголтуудын талаар зөвлөгөө өгөх, ачааны бүрдүүлэлтийн ажлыг хурдасгахын тулд бусад боомтуудын гаалийн зуучлагч нартай харилцаа холбоо тогтоох;

7. Гаалийн нэвтрүүлэлтийн оновчтой шийдэл, гаалийн бүрдүүлэлт, тооцоолол тайлан хийх;

8. Хариуцсан ажил үүргийн хүрээнд үнийн харьцуулсан судалгаа болон бусад үзүүлэлтүүдээр харьцуулалт хийх, дотоодын бэлтгэн нийлүүлэгч болон засвар үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг боловсруулж, удирдлагуудад танилцуулах, гэрээг баталгаажуулах;

9. Багийн бусад гишүүдэд мэргэжлийн удирдамж өгөх;

10. Бизнесийн шийдвэр гаргахад туслах тайлан, судалгаа, загваруудыг бэлтгэх;

11. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөж, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;

12. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;

13. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;

14. Ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох; 

15. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд гаалийн зохион байгуулалтыг хийх;

16. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Гааль, логистик, тээвэр зууч, олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 

2. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай;

3. Гаалийн горим, хууль тогтоомжийн журамд нийцсэн бодлого боловсруулах;

4. Терминал, логистикийн төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно;

5. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;

6. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох техник эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;

7. Хилийн нэвтрүүлэлт, нэгдсэн терминал логистик, эсхүл түүнтэй адил томоохон тээвэр логистикийн төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай;  

8. Төмөр зам, авто замын төсөлд ажиллаж байсан туршлагатай байх;

9. Уул уурхай болон нүүрсний зах зээлийн талаар мэдлэгтэй байх; 

10. Олон салбар, оролцогч талыг хамарсан төсөлд ажиллахад шаардлагатай зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;

11. Асуудлыг шийдэх, зөвшилцөх чадвартай байх;

12. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

13. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;

14. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.

 

Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр  сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.

/цахимаар hr@erdenestt.mn  хаягаар ирүүлж болно/

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/