САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭН /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн санхүүгийн мэргэжилтэн нь /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Төслийн холбогдох өгөгдөл, мэдээлэл, тайланг цуглуулж дүн шинжилгээ хийх;
2. 5-15 жилийн хугацаанд нүүрсний экспорт, хилийн нэвтрүүлэлтийг чадамжийг тооцож санхүүгийн модель боловсруулах;
3. Нэгдсэн терминал логистикийн төвийн урт болон богино хугацааны санхүүгийн модель, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах;
4. Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, даатгалын, эрсдэлийн дүн шинжилгээ хийх;
5. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөж, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;
6. Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлын өөрчлөлтүүд болон санхүүгийн байдлын өөрчлөлтүүд, нүүрсний борлуулалт экспортын төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж, түүнд нийцүүлэн төлөвлөгөөг тохируулах;
7. Нүүрсний зах зээл, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх;
8. Нэгдсэн терминалын хөрөнгө оруулалтын боломжийг судлах.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох санхүү эдийн засгийн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
3. Томоохон төсөл хөтөлбөрт мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай;
4. Санхүү эдийн засгийн мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
5. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
6. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
7. Олон улсын санхүүгийн CFA сертификаттай бол давуу тал болно;
8. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
9. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/