ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР /ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР/ ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн терминал логистикийн төслийн газар зохион байгуулалтын зураг төслийн инженер /хөлсөөр ажиллах гэрээгээр/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
1. Газар зохион байгуулагч, хөгжлийн төлөвлөлтийн мэргэжилтэн бизнес төлөвлөгөөний дагуу нэгдсэн терминалын тусгай хэрэгцээний газрын төлөвлөлтийг хөгжүүлэх, тээвэр, агуулах, шилжүүлэн ачих явц зэрэг логистикийн цогц үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай байхаар зохицуулах үүрэгтэй;
2. Газар хөгжүүлэх төсөв зохиож, удирдаж, ажлыг хянаж, газар хөгжүүлэх үйл явцын бүх бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн терминалын үйл явцын бүх үе шатуудын цаг хугацаа/дараалал зэргийг тодорхойлох;
3. Барилга угсралт, агуулах төлөвлөлт, хилийн нэвтрүүлэлтэд тавигдах стандарт бүх шаардлагыг урьдчилан тооцоолж, чөлөөт бүсийн хэмжээнд хүргэх боломжийг төлөвлөж, Гашуун-сухайт боомт орчмын нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэх;
4. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан/ төлөвлөгөө гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд газар зохион байгуулалтыг хийх;
5. Терминалын үйл ажиллагаа явуулах эдэлбэр газрын байгаль орчны шинжилгээ, усны нөөц, барилгажилт, үер усны гаргалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нөхөн сэргээлт, хүн амын төлөвлөлт, оршин суугчдын газрыг зохион байгуулах;
6. Газар төлөвлөлтийг хуваарийн дагуу боловсруулж барилгын инженеринг төлөвлөлтийг хийх;
7. Ус намгархаг газрын нөлөөллийг бууруулах ажлыг зохицуулах;
8. Төслийн бусад ажилтнуудтай, шаардлагатай бол борлуулалт, барилга угсралтын ажилчидтай харилцах;
9. Хариуцсан чиг үүргийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, албан бичгээр харилцах, уулзалт зохион байгуулах;
10. Терминалын ерөнхий төлөвлөгөөг нийгэм, эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжилт болгох;
11. Ерөнхий төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулж терминалын бүтэц системийг тодорхой болгох;
12. Нэгдсэн терминалын үйл ажиллагааг 5-15 жилээр төлөвлөж /урьдчилсан төлөвлөгөө/ гаргаж, чөлөөт бүсийн хэмжээнд гаалийн зохион байгуулалтыг хийх;
13. Нүүрсний тээвэрлэлтээс эхлээд чанарын хяналтын тогтолцооны горимыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг боловсруулах үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Газар зохион байгуулалт зураг төслийн инженер нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2. Аливаа ижил төстэй төсөл хөтөлбөр, түүнд холбогдох газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн үндэслэл боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
3. Олон ажлыг гүйцэтгэх, төслийн менежментийн өндөр ур чадвартай, томоохон төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
4. Барилгын инженер, газар төлөвлөлт, барилгын менежментийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
5. Тулгарч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан таамаглах, зохистой шийдлийг санал болгох чадвартай;
6. Ажлын өндөр ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай;
7. Удирдлагын багт тайлагнахын тулд товч тодорхой танилцуулга бэлдэх чадвартай;
8. Төсөв боловсруулах, нягтлан бодох бүртгэлийн зарчмуудыг ойлгодог;
9. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх /хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;
10. Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай;
11. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай;
12. Идэвх санаачлагатай, шинийг эрэлхийлэгч;
13. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай.
Сонирхож буй ажил горилогчид анкетад дурдсан бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффисын Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэст ирүүлнэ үү.
/цахимаар hr@erdenestt.mn хаягаар ирүүлж болно/
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анкетыг www.ett.mn сайтаас татаж, бөглөнө.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 304 тоот, Утас: 976-75055555 /308/